Нийслэлчүүд өнөөдөр нэг кг махыг 16,000-32,000 төгрөгөөр худалдан авч байна. Монгол Улс 60 сая гаруй толгой малтай. Гэвч бодит байдал дээр жил бүр махны үнэ өсөж, үүнийг дагаад төгрөгийн ханш ч унасаар байна. Зарим худалдааны төвүүдэд үхрийн мах нэг кг нь 32,000 төгрөг давсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй юм.
Тодруулбал, Улаанбаатар хотод 2026 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус өссөн байна.
Тухайлбал, үхрийн ястай мах 26,515 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өмнөх 7 хоногоос (26,285) 0.9 хувиар өсжээ. Харин нэг килограмм үхрийн цул мах 30,417 төгрөгийн үнэтэй байна.

























