
Өнөөдрийн /04.08/ Засгийн газрын ээлжит хурлаар:
- “Улсын нөөцөөс бараа, материал гаргаж нөхөн бүрдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах талаар,
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн гэрээний зарим нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.






















