АИ-92 автобензиний октаны тоо стандартад нийцэж байгааг баталгаажуулжээ

Нийгмийн сүлжээнд "АИ-92 автобензиний октаны тоо 86 байна" гэх мэдээллийг түгээсэнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн Хяналт шалгалтын газар иргэн М.Орхонтуултай хамтран /2026.09.02/ ШТС-уудад шалгалт хийлээ.

Шалгалтаар "Петровис", "Шунхлай", "Магнай Трейд", "Тэс Петролиум", "M-Oйл", "Газ Ойл нефть", "Содмонгол" зэрэг ШТС-уудаас санамсаргүй байдлаар дээж авч, октаны тоог хэмжсэн юм.

"Октис-2" зөөврийн төхөөрөмж хэмжихэд нэг дээжинд 86 ба 93 гэх мэт өөр өөр дүн заах, тооны хэлбэлзэл өндөр зэрэг тохиолдолд 2-3 гарсан. Мөн ижил маркийн 3 ширхэг багаж нэг дээжинд зөрүүтэй дүн үзүүлж байсан. Түүнчлэн төхөөрөмжний үйлдвэрлэгчийн гарын авлагад ч "Зарагдаж буй шатахууны октаны тооны маргаантай нөхцөлд хэмжих хэрэгсэл болгон ашиглахад ЗОРИУЛАГДААГҮЙ, зөвхөн анхан шатны баримжаа өгөх индикатор" гэж тодорхой заажээ.

Зориулалтын саванд стандартын дагуу авсан дээж авч, суурин лабораторид шинжлүүлэхэд АИ-92 автобензиний октаны тоо 92-оос дээш стандартад бүрэн нийцэж, хэвийн болох нь тогтоогдлоо.

Иргэдийг зориулалтын бус багажийн буруу хэмжилтэд үндэслэсэн баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.

ФОТО

Эх сурвалж:

Шатахууныг хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх шуурхай штаб

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
59434