Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн иргэн шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн зарын дагуу линкээр нэвтэрч ороод мөнгө залилуулсан гэх дуудлага бүртгэгджээ. Тухайн иргэн банкны нэвтрэх нэр, нууц үг, утсанд ирсэн зургаан оронтой код болох OTP кодоо өгч, данснаасаа 4.820.000 төгрөг алдагджээ.
Иймд,
-
Шатахууны асуултад хамрагдаад шатахууны мөнгө хожоорой гэсэн зар холбоос дээр бүү дар;
-
Интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код /OTP/-оо бусдад бүү өг;
-
Шатахуунтай холбоотой байгууллагын нэр, логотой байсан ч мэдээллийг албан ёсны хуудас, сувгаар заавал нягтал;
-
Сэжигтэй холбоосоор нэвтэрч мэдээллээ оруулсан бол нэн даруй цагдаагийн байгууллага, болон банкны байгууллагад мэдэгдэхийг цагдаагийн байгууллага сэрэмжлүүллээ.
































