Хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн “Хөгжлийн бонд” хөтөлбөрийг эхлүүллээ

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк дотоодын хөрөнгийн зах зээлд нийт 500.0 тэрбум төгрөгийн “ХӨГЖЛИЙН БОНД” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн эхний транч болох 100.0 тэрбум төгрөгийн бондыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан өнөөдөр (2026.09.07) олон нийтэд нээлттэй санал болгож, цан цохих ёслол боллоо.

Хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газартай адил ВВ-/В1/В+ түвшний зээлжих зэрэглэлтэй бөгөөд “ХӨГЖЛИЙН БОНД” нь хөрөнгө оруулагчдад хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, бондын хүүгийн орлого нь албан татвараас бүрэн чөлөөлөгдөхөөс гадна Монголбанкны барьцаалах болон түргэн борлогдох хөрөнгийн жагсаалтад багтсан юм.

Ийнхүү нээлттэй үнэт цаас санал болгож буй нь олон нийтэд банкны үйл ажиллагааг илүү нээлттэй таниулах, хяналт оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг тогтоох зорилготойг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн онцоллоо.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
59449