
Хууль бус, зөвшөөрөлгүй химийн хортой бодис ашигласан, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлжээ.
Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт шалгалтаар ажиллах явцад нэр бүхий компани зохих зөвшөөрөлгүй химийн бодис ашиглаж байсныг илрүүлэн хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй хоёр, Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт модон материалыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан нэг үйлдлийг тус, тус илрүүлэн шалгаж байгаа аж.




























