Их Дуулгын эхний өдөр Ө.Бямбасүрэн мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

Arslan.mn

Лос Анжелес 2028 зуны Олимпын наадмын эрхийн оноо олгох олон улсын цуврал тэмцээн болох “Будапешт Их Дуулга 2026”-гийн эхний өдөр Монголын жүдочид хоёр медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медалийн эзэн боллоо.

Мөн тэмцээний үеэр Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн медаль гардуулах ёслолд оролцож, Монголын жүдочдод амжилт хүсэн, гарын бэлэг гардуулжээ.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
59459