Хятад улс дэлхийн супер компьютеруудын жагсаалтыг дөрөв дэх удаагаа ТЭРГҮҮЛЖЭЭ

Хятад улс дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай компьютеруудын жагсаалтыг дөрөв дэх удаагаа тэргүүлсэн байна. Харин  супер компьютеруудынхаа тоогоор анх удаагаа АНУ-ын өмнө бичигджээ.


Хоёр жил тутамд гаргадаг дэлхийн хамгийн хурдан 500 супер компьютерын “Шилдэг 500” жагсаалт даваа гарагт гарсан байна. Уг жагсаалтын нэгдүгээрт секундэд  93.01 петафлоп үйлдэл хийх хүчин чадалтай Хятадын “Санвэй Тайху Лайт” хэмээх супер компьютер бичигджээ.
“Шилдэг 500” жагсаалтын хоёрдугаарт секундэд 33.86 петафлоп үйлдэл хийх хүчин чадалтай Хятадын “Тяньхэ-2” буюу “Тэнгэрийн заадас-2” супер компьютер оржээ. 2015 оны 11 дүгээр сард “Санвэй Тайху Лайт” хэмээх супер компьютерыг үйлдвэрлэхээс өмнө “Тяньхэ-2” нь хүчин чадлараараа гурван жил дараалан дэлхийд тэргүүлж байсан аж.


Харин жагсаалтын гуравдугаарт Европын хамгийн өндөр хүчин чадалтай супер компьютер гэгддэг Швейцарийн “Пиз Дэйнт”, дөрөвдүгээрт нь Японы “Гёокоү” хэмээх шинэ супер компьютер орсон бол тавдугаарт нь Америкийн “Титан” оржээ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6385